2011-03-23,11:58

Сургалт семинар


Монгол Улсын гадаад улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд гадаад бодлогод нэгдмэл зарчим баримтлан ажиллах зорилгоор Гадаад харилцааны яамнаас 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр тус яамны “Зөвшилцөл” танхимд аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт-семинарыг зохион байгууллаа. Сургалт-семинарт ГХЯ-ны нийт удирдлага болон бусад яамдын гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжийн удирдлага, ажилтнууд оролцсон нь энэхүү арга хэмжээний цар хүрээг тэлж, ач холбогдлыг өндөрсгөв.
бичсэн: Отгонцэцэг төрөл: Мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 134

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)